НИТХ-ын даргыг НИТХ-аар өрсөлдөлжүүлж сонгох болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/ МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчдийг хэлэлцсэн ч НИТХ-аараа хэлэлцэж шийдвэрлэх чиглэл өгчээ.
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчдийг тодруулсан. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нар нэр дэвшихээр болсон юм.
Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дээрх нэр дэвшигчдээс нэгийг нь тодруулна гэсэн хүлээлттэй байсан ч гурвууланг нь дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл Удирдах зөвлөлийн зүгээс НИТХ-ын даргыг НИТХ өөрсдөө хэлэлцэж сонгох чиглэлийг нийслэлийн МАН-ын хороондоо өгчээ. Ингэснээр дээрх гурван нэр дэвшигчийг НИТХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, НИТХ санал хураалгаж, даргаа сонгох боллоо.
Тиймээс НИТХ-ын шинэ дарга маргааш болон НИТХ-ын 11 дүгээр ээлжит хуралдаанаар тодрох болж байна.

Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ