Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бүсийн форум боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” танилцуулах баруун бүсийн форум өнгөрсөн баасан гарагт Увс аймагт боллоо. Тус форумд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХНХЯ-ны Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга нар, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ТЗУХ-ийн хүний нөөцийн мэргэжилтэн, бусад ААН, албан байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
Форумын үеэр төрөөс жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа ба анхаарах асуудал, Төрөөс гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа мөн оролцож байгаа аймгуудын НБХ-ийн дарга нар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийг нэвтрүүлэх талаар 2017 онд аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, анхаарах асуудал” гэсэн илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүллээ.

Б.Батхүү