Говийн бүсийн залуучуудын чуулган ирэх сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбоо, НҮБ-ын Ардчиллыг дэмжих сан хамтран өнгөрсөн жилээс эхлэн “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийг хэрэгжүүлж буй.
Төслийн хоёрдугаар шатанд орон нутаг дахь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучууд болон бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ онд таван бүсийн чуулганыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд говийн бүсийн залуучуудын чуулган ирэх сарын 6-7-нд Өмнөговь аймагт болно. Тус чуулганд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр аймгийн төлөөлөл болсон 100 гаруй залуус оролцох юм.
Чуулган “Залуучуудын оролцоо”, “Эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд өрнөх аж.
Б.Туул