Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй холбоотой 300 мянган санал хүлээн авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан энэ үеэр, "УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар хийн дуусгавар болж байна. Гэхдээ улс төрийн намууд, эрдэм шинжилгээний болон олон нийтийн байгууллага дээр төслийн хэлэлцүүлгийг хийсээр байгаа. УИХ-ын Тамгын газар орон даяар зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи ирүүлсэн иргэдийн саналыг нэгтгэж байна. Одоогоор 300 мянга гаруй санал ирээд байгаа. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэллээ. Уг төслийг 2017 оны 12 дугаар сарын 15 гэхэд бэлэн болгоно. 2009 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал баримталж, энэ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулна. Төслийг УИХ-аар хэлэлцээд 51-ээс дээш гишүүн дэмжсэн нөхцөлд ард түмний санал асуулгаар иж бүрэн шийднэ" гэв.
Дараа нь УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үр дүн, саналыг хэрхэн нэгтгэж байгаа талаар танилцуулсан. Тэрбээр, "Хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж, нийт 300 мянга гаруй саналыг хүлээж авсан. Тамгын газрын ажилтнууд камераар тоноглогдсон танхимд нийт 70, нийслэл дээр 40 буюу нийт 110 комьютерт иргэн бүрийн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулж байна. Одоогоор 200 гаруй мянган иргэдийн саналыг цахим мэдээллийн санд оруулсан. Өөрөөр хэлбэл, 16 аймаг, нийслэлийн долоон дүүргийн иргэдээс ирсэн саналын хуудсыг цахим мэдээллийн санд оруулаад байна. Үүний зэрэгцээ эдгээр санал бүрийг архивын нэгж үүсгэн, хадгалж байгаа" гэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг амаргүй ажил. Өнгөрсөнд Үндсэн хуульд тулгалтын замаар дордуулсан долоон заалтыг шиг өөрчлөлтийг хийж болохгүй. Энэ амаргүй ажилд АН, МАН улс төрийн намууд зөвшилцөж ажиллах шаардлагатай байгаа. Энэ ажил ч хийгдэж байна гэдгийг дурдаж байлаа. Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал өнгөрсөн нэг жилээс эхэлсэн ажил биш. 4-5 жилийн өмнөөс парламентын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаар ярилцаж байсан. Иймд Үндсэн хуулийн хэрэгжилтэд олон улсын туршлага, онолын жишигтэй харьцуулсан дүн шинжилгээг Засгийн газар хийлгэсэн байдаг. Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар орон даяар санал асуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулсан" хэмээн онцоллоо.