МАН-ын бүлэг хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-04 08:52:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас батламжилна.
Чуулганы нэгдсэн хуралдаан 10 цагаас хуралдах тов гарсан ч чуулганы өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдын томилгоо болон цаг үеийн асуудлаар дахин байр сууриа нэгтгэхээр болжээ.
Иймээс тус бүлэг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Уг нь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг 100 хувь дэмжихээр тогтсон билээ.
Б.Туул
Связанные новости