Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийг авч хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны А танхимд болно.
Хуралдаанаар салбаруудын өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, ажлын явц, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэх юм.
Ингэснээр шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хуралдаанаа хийх юм.
Б.Туул