МАН-ын бүлэг 17 цагаас хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-31 16:48:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарлалаа.

Тус бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг дахин авч хэлэлцэхээр болсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын шийдвэрт хэсэгчилсэн хориг тавиад буй.

Мөн энэ үед ирэх оны төсвийг хэлэлцэхтэй цаг хугацаа таарч байгаа тул Сангийн сайдын томилгоотой холбоотой асуудлыг яаралтай авч хэлэлцэх шаардлага бүлгийн түвшинд үүсээд байна. Чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар 2018 оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Тиймээс завсарлагааны хугацаанд буюу одоо бүлгээ хуралдуулах гэж байна.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости