Манай хөлбөмбөгчид “Цунами цом”-д оролцохоор Индонезийг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны үндэсний шигшээ баг Индонези улсад 12 дугаар сарын 2-6-нд болох "Цунами цом"-ын тэмцээнд оролцохоор өнөөдөр тус улсыг зорив.
Индонезийг зорихын өмнөх бэлтгэл болгож манай хөлбөмбөгчид Мьянмарт тус улсын залуучуудын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийсэн. Өнгөрсөн баасан гарагт Мьянмарын 21 хүртэлх насны шигшээтэй тоглож, үндсэн цагт 1:1-ээр тэнцэж яваад шүүгчийн сунгасан цагт гоол алдан 2:1-ээр хожигдсон.
Харин ням гарагийн тоглолтод "Талын хөх чононууд" өмнөх тоглолтын алдаагаа залруулж, Мьянмарын 23 хүртэлх насны шигшээг буулган авлаа. Манай шигшээ багаас Ц.Мөнх-Эрдэнэ 9 дэх минутад оноог нэмсэн бол хожлын гоолыг өмнөх тоглолтын нэг гоолыг оруулсан Г.Төгөлдөр хийв.
Монголын үндэсний шигшээ баг ийнхүү Мьянмар улсын 23 хүртэлх насыг 2:1-ээр хожжээ. Манай шигшээ ирэх сарын 2-нд Киргиз, 4-нд Индонез, 6-нд Бруней улсын багтай тоглоно.

Д.Өлзий
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня