“Ирээдүй” цогцолбор сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-29 10:33:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн 11 дүгээр сарын 30-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Нэгдүгээр хорооллын гэх тодотголтой “Ирээдүй” цогцолбор сургуулиас чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Гуанжоу-2010” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ П.Өсөхбаатар, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Нямбаяр тэргүүтэй шилдэг тамирчид төрөн гарсан билээ. Өнөөдөр тус сургуулийн дэргэдэх бөхийн секц, дугуйланд ирээдүйн тив, дэлхий, олимпийн аварга болох тамирчдыг бэлтгэж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, Энэхүү тэмцээнийг зохион байгуулагчдын нэг Монгол улсын Гавьяат тамирчин, дасгалжуулагч, Авирмэдийн Энхээ нь 1961 онд Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. Тэрбээр 1981 онд спортын мастер, 1985 онд ОУХМ, 1990 онд Гавьяат тамирчин цол олгожээ. А.Энхээ 1983-1989 онд ДАШТ-д 5 удаа хүчээ сорьсноос 1985 онд мөнгөн медаль, 1986 онд хүрэл медаль хүртэж, 1988 оны Сөүлийн олимпийн наадамд шагналт VI байр эзэлж байсан шилдэг тамирчин юм.

Д.Өлзий
Связанные новости