В.Путин: ОХУ 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг өндөр түвшинд зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-12-02 00:09:17
МОСКВА. /ТАСС/. “Оросын ард түмэн 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг сэтгэл догдлон хүлээж байна. Бид энэ ДАШТ-ийг өндөр түвшинд зохион байгуулах болно” гэж ирэх онд Орост болох ДАШТ-ий хэсгийн сугалаа сугалах ёслолын нээлтийн үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав. Хэсгийн сугалаа сугалах ёслол яг одоо Кремлийн ордонд болж байна.
 
Шигшээ багуудыг дэмжихээр Орост ирэх хөгжөөн дэмжигчид ДАШТ-ээс мартагдашгүй сайхан дурсамжтай нутаг буцна гэдэгт би итгэлтэй байна гэж В.Путин хэлсэн байна.
 
Мөн 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ нь Орост төдийгүй дэлхий дахинд энэ спортыг илүү хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлжээ.
Г.Доржханд
Связанные новости