С.Жаргал “Клубуудын ДАШТ”-ний зохион байгуулагчаар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-02 11:13:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ сарын 06-16-нд болох “Хөл бөмбөгийн клубуудын ДАШТ”-ний зохион байгуулагчаар Монголын хөл бөмбөгийн холбоо (МХБХ)-ны Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал зохион байгуулагчаар ажиллах болжээ..

Түүнийг Азийн хөл бөмбөгийн холбоо (АХБХ)-ноос албан ёсоор томилсон гэдгийг МХБХ-ноос мэдээлэв. С.Жаргал нь 2014 оны Инчёоны Азийн наадамд 15 зохион байгуулагчийг удирдаж ажилласнаас гадна Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийн наадмын үеэр зохион байгуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Мөн энэ оны Азийн аваргуудын лигийн хагас шигшээг зохион байгуулсан тул Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны  том тэмцээнүүдийн нэг болох “Клубуудийн ДАШТ”-ий үеэр “Заяед Спорт”, “Хазза Бин Заяед” цэнгэлдэхэд болох бүх тоглолтын үеэр ажиллах юм.

ОУХБХ-ноос зохион байгуулдаг “Клубүүдийн ДАШТ” нь чансаагаараа хоёрдугаар байрт буюу ДАШТ-ний дараа ордог томоохон арга хэмжээ юм. Уг тэмцээнд “Реал Мадрид”, “Ураву Рэд Даймонд”, “Видад Касабланка”, “Жремио”, “Аукланд сити”, “Пачука” клуб оролцоно.

Ч.Ариунболд
Связанные новости