Оюуны тамирчид Гиннесийн номонд бичигдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-12-11 16:24:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шэньжэн хотод энэ сарын 5-9-нд болсон 100 мянган долларын шагналын сантай оюуны тамирчдын насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар дэлхийн хоёр дээд амжилтыг эвдэж  Гиннесийн номонд бичигдэхээр болжээ.
 
Тус тэмцээнд нийт 320 тамирчин 10 төрлөөр өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчин Дэлхийн чансааны 2, Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Дэлхийн чансааны 6, Олон улсын их мастер Н.Энхшүр, Дэлхийн чансааны 7, Олон улсын их мастер Э.Лхагвадулам, Дэлхийн чансааны 22, Олон улсын их мастер З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд тус тус амжилттай өрсөлдөж дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэв.

Мөн манай 4 тамирчин нас насны ангилалдаа эхний байруудад шалгаран шагналын сангийн дийлэнхийг нь авч, нийт 9 цомын 5-ыг нь хүртсэнээс гадна Олон улсын их мастер Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүлсэн байна.
Ж.Болор
Связанные новости