Номын баяр болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Шинэ жилийн босгон дээр аймгийн Төв номын сангаас номын баяр зохион байгууллаа. Номын баярт аймгийн удирдлагууд, 19 сумын номын санчид, зохиолч яруу найрагчид, тэргүүний уншигч хүүхдүүд зэрэг өргөн бүрэлдэхүүн оролцсон юм. Энэ үеэр сургуулиуд сурагчдынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргаж танилцууллаа. Мөн Тика олон улсын байгууллагаас хандивласан ном зохиолыг сумдын номын санчдад гардуулсан юм.
Аймгийн Төв номын сангаас "Номын баяр"-ыг жил бүр уламжлал болгон явуулж, оны тэргүүний уншигчдаа тодруулдаг болсон байна.
Б.Батхүү