Ирэх онд тариалах үрээ нөөцөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 21:01:40

Говь-Алтай аймгийн хэмжээгээр энэ намар 80.9 га талбайгаас 647 тн төмс хураан аваад байна.

Өнгөрсөн хавар үрийн шинэчлэл хийх зорилгоор Санта, Гала сортын элит 32 тн үрийн төмсийг тариаланчдад нийлүүлэн тариалалт хийлгэснээр хураан авсан төмсний чанар сайжирч, ургацын хэмжээ нэмэгдсэн байна. Шарга сумын Улсын аварга тариаланч Д.Бямбацогтын элит үрийн тариалалтаар тарьсан сайн чанарын төмсөөр ирэх онд тариалах үрийн нөөцийн ихэнх хувийг  бүрдүүлсэн байна.

Хаврын тариалалтанд бэлтгэсэн үрээ стандартын шаардлага хангасан зооринд өвөлжүүлэхээр нөөцлөн хадгалаад байна.

                                                                                   Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Связанные новости