Пёнчаны олимпийн наадмын нээлтэд хоёр Солонгос нэг далбаан дор оролцож магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СӨҮЛ. /ТАСС/. Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын нээлт болон хаалтын ёслолын арга хэмжээнд Өмнөд болон Умард Солонгосын баг тамирчид нэг далбаан дор оролцож магадгүй гэж БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд То Жон Ван мэдэгдсэн талаар “The Dong-A Ilbo” сонин мэдээлэв.
То Жон Ван хэлэхдээ “Хоёр Солонгосын яриа хэлэлцээ хараахан дуусаагүй байна. Гэхдээ талууд Пёнчаны өвлийн олимпийн наадамд баг тамирчдаа хамтад нь оролцуулахаар тохиролцвол тэднийг олимпийн наадмын нээлт болон хаалтын ёслолын арга хэмжээнд цагаан өнгийн дэвсгэр дээр Солонгосын хойгийг цэнхэр өнгөөр дүрсэлсэн нэг далбаан дор оролцуулах болно” гэжээ.
Энэ төлөвлөгөөг “Тобуро” эрх баригч ардчилсан нам дэмжиж байгаа бол сөрөг хүчний Солонгосын эрх чөлөөний нам эсэргүүцсэн байна. Өмнөд Солонгосын баг тамирчид үндэсний далбаагаа өргөхгүй бол ард иргэдийн урмыг хугалах болно гэж тус нам үзэж байгаа аж.

Э. Аянзаяа