Нийт газар нутгийн 40 хувь нь цагаанаар зудархуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-18 13:55:11
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийт газар нутгийн 40 хувьд цагаанаар зудархуу, 20 орчим хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй, үлдсэн хэсэгт өвөлжилт хэвийн байна.

Аймгийн нийт нутгийн 40 орчим хувь буюу Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат, Мөнххаан, Сүхбаатар сумдад цагаанаар зудархуу, 20 орчим хувь буюу Онго, Халзан судад өвөлжилт хүндрэх төлөвтэй болжээ. Харин үлдсэн сумд болох Баруун-Урт, Баяндэлгэр, наран, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян сумдад өвөлжилт хэвийн байгаа аж.

Онгон, Халзан сумдын хээрийн цасны зузаан 10 орчим см зузаан байгаа бол хунгар, гуу жалгандаа 10-25 см-ын зузаан цастай байна.
Т.Одончимэг
Связанные новости