СҮХБААТАР: Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр дулааны асуудлаа шийдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр дулааны асуудлаа шийджээ.
ЭХЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банк, Япон улсын “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан”-гийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийг Наран сумын Эрүүл мэндийн төвд ийнхүү нэвтрүүллээ.
Уг ажлын хүрээнд Эрүүл мэндийн төвд 70 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 473 кВт/ц-ийн багтаамжтай хуримтлуур, агаар-ус төрлийн 90 кВт-ын хүчин чадалтай дулааны насосны барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж энэ сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан
байна.
Эрүүл мэндийн төвд сэргээгдэх эрчим хүчний дулаалгын системийг суурилуулснаар 72.5 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулж, жилд 95 тонн нүүрс түлэхгүй болсноор цахилгаан, дулааны зардалд дунджаар 39.6 сая төгрөгийн хэмнэлт гаргах үр дүнтэй юм.
Монгол
Улс 2030 он гэхэд дотоодын нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх болгоно гэдэг үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ЭХЯ-наас онцгойлон анхаарч, орон нутгийн дэд бүтцийн шинэчлэл, технологийн ахицыг цогцоор нь авч ирж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болохуйц хөрөнгө оруулалтыг бодлогын түвшинд дэмжиж, томоохон бүтээн байгуулалтыг хийсээр байна
Ulaanbaatar