У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга батыг дээшлүүлж, эдийн засагт өсөлт авчирна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоногийн тайлан-уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын нийт гишүүд болон бусад албаны хүмүүс оролцож байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ улс орны өмнө тулгараад буй хүндрэл бэрхшээл хаана оршиж байна вэ гэдгийг Засгийн газар тодорхойлж чадсан. Бид санхүүгийн сахилга батгүй байна, төрийн албаны сахилга бат алдагдсан байна, ямар нэг асуудалд шинжлэх ухаанчаар хандсан шийдвэр гаргахгүй байна, тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байна. Энэ мэт бол бидний зовлон болоод байна. Мөн зөвхөн уул уурхайгаас хэт хамааралтай байгаа зэрэг нь бидний "зовлон"-гийн шалтгаан мөн болохыг тодорхойлж чадсан. Иймд Засгийн газар юуны түрүүнд Төрийн албаны сахилга батыг, ялангуяа санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулж 2018 оныг Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгоно. Үүний дараа нь Эдийн засгийн уналтыг зогсоож өсөлтийг авчрах ёстой хэмээн үзэж байна. Энэ хоёр чиглэл бол шинэ Засгийн газар өмнө тавьсан хамгийн том зорилго зорилт юм.
Монгол Улс бол нэг айл өрх гэсэн үг. Энэ айл 6 төгрөгийн орлого олж, 8 төгрөг 50 мөнгийг зарлагддаг. Үүний зөрүүнд 2 төгрөг 50 мөнгө алддаг. Хоёр төгрөг 50 мөнгөний алдагдлаа бусад эх үүсвэрээс нөхдөг. Иймд төсвийн алдагдлаа арилгах нь нэн тэргүүний зорилго юм. Ингэснээр эхний ээлжинд орлого зарлагаа тэнцүүлж, улмаар гадаад дотоодын өрөө тэглэхэд анхаарна.

Төрийн албаны залгамж чанарыг бид батжуулна. Тийм учраас 2018-2020 онд улс орны эдийн засгийн хөгжлийн 3 тулгуурт бодлогыг боловсруулж дууслаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, та бүхэнд тайлагнах болно. Монгол хүн эх орондоо ажилтай орлоготой, ирээдүйдээ итгэлтэй ажиллаж амьдрахын төлөө Засгийн газар ажиллах ёстой. Үүний тулд:
1. Иргэдээ эрүүл хүнсээр хангана.
2. Орон сууцаар хангана.
3. Сурч боловсрох нөхцлөөр хангана.
4. Ажилтай орлоготой байх нөхцлийг бүрдүүлнэ.
5. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад анхаарна" гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр мөн үеэр тус Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна. Баруун аймгуудыг хатуу хучилттай замаар бүрэн холбож дуусгана. Хүнсий асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Тавантолгойг цогцоор нь хөдөлгөнө. Зарим төмөр замын асуудлыг эхлүүлнэ. Агаарын тээврийн салбарыг либеральчилж өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлнэ. Сургууль цэцэрлэгийн барилгуудыг шинээр барьж, гурван ээлжээр хичээллэх явдлыг зогсооно. Утаагүй Улаанбаатар төслийг хэрэгжүүлж, нийслэлд түүхий нүүрс оруулахгүй. Энэ жил 12 мянган айлын орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг ажлуудыг төлөвлөж байгаагаа хэллээ.
Тайлан-уулзалт асуулт хариултаар үргэлжилж байна.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал