УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсөв, Өргөдөл, Аюулгүй байдал, гадаад бодлого, Байгаль орчин, хүнс, хөдөөд аж ахуйн байнгын хороо өнөөдөр тус тус хуралдах хуваарьтай байна.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар татварын нэмэгдлийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Байгаль орчин, хүнс, хөдөөд аж ахуйн байнгын хороо Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.

Н.Туяа