Аймаг, нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-30 10:44:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга нарын цугларалт Төрийн ордонд болж байна.

Жил бүрийн нэгдүгээр сард аймаг, орон нутгийн удирдлагууд нийслэлд цугларч, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны чиглэл болоод тухайн бүс нутагт цаашид юуг анхаарч ажиллах талаар чиг баримжаа авдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас шинээр томьёолсон гурван тулгуурт хөгжлийн бодлогыг чухалчлан танилцуулж байна. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар иргэдээ эрүүл хүнсээр хангаж улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай хангамж, сүлжээ бий болгох, газрын тос боловсруулах үйлдвэртэй байх нь улс орны хөгжлийн тулгын гурван чулуу байх болно хэмээн тодорхойлсон.

Тус уулзалт хоёр өдөр үргэлжилнэ. Энэ үеэр 
бүх сайд салбарынхаа бодлого зорилт, орон нутгийн оролцоо, чиг үүргийн талаар зөвлөгөө зөвлөмж өгөх юм. Харин маргааш аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүдтэй 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аж. 
Б.Туул
Связанные новости