Хүлээгдэж байсан 100 мянга гаруй жолооны үнэмлэх хэвлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-01-31 15:18:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Орон нутгийн иргэд жолооны үнэмлэхээ солиулсан, мөн хаясан тохиолдолд захиалга өгсөн тухайн Замын цагдаагийн газраасаа авах юм байна.

Харин нөхөн олгох буюу сольж байгаа, мөн түр суурьшиж байгаа иргэд түр зөвшөөрлийн хугацаа дуусахаас үл хамаараад жолооны үнэмлэхээ Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнээс авах боломжтой гэдгийг Цагдаагийн Ерөнхий Газрын бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.

Мөн 2017 онд хүлээгдэж байсан 100 мянга гаруй жолооны үнэмлэхийг энэ оны нэгдүгээр сард хэвлэж дуусчээ.

Шинээр жолооч болж байгаа иргэдийн үнэмлэхийг тухайн суралцаж буй авто сургуулиудаас авах юм байна.

Дашрамд дурдахад Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээ 23 мянган жолооны  үнэмлэх тараагаад байгаа аж.
Б.Заяа 
Связанные новости