“Хар салхи” Ц.Амарбаясгалан Японы “Shoot boxing” тулаанд хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Хар салхи” хочит мэргэжлийн кик бокс, муа-тай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан ирэх бямба гарагт хүч үзнэ.
Тэрбээр 9 жил рингэд гараагүй завсарласан бөгөөд цахим хуудастаа “Би Японы дэвжээнд ойрд гарсангүй. Харин одоо энэ нөхөртэй тулалдахаар боллоо. Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх юм” гэж бичээд өрсөлдөгчийнхөө зургийг тавьжээ.
Японы тулаанч Хокүто Кэнтаро нь энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга 27 настай залуу. Тэр мэргэжлийн ринг дээр 23 удаа тулалдахдаа 18 ялжээ.Ц.Амарбаясгалан нийт 40 тулаан хийхдээ 31-д нь ялж байсан бөгөөд үүнээс 10-ыг нь хүнд цохилтоор буулгаж авсан байдаг.
Манай тулаанчийн хувьд 39 настай. Английн тамирчин Тэйсон Вүдхэмийг 2012 онд ялсан нь түүний сүүлийн тулаан байв. Ц.Амарбаясгалан олон жил завсарласны эцэст ийнхүү тулалдах шийдвэр гаргаж байна. Тэрбээр эх орондоо “Shinobu Fighting Gym” клуб нээн ажиллуулдаг бөгөөд тэндээ бэлтгэлээ базааж байна.

Д.Өлзий