Пёнчаны цагаан олимпийн наадамд хурдаа сорих манай цаначид эх орноосоо мордлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-06 11:55:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нарын цаначид дасгалжуулагчдын хамт өвлийн XXIII олимпийн наадам болох БНСУ-ын Пёнчан хотыг зорив.

Энэхүү олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох манай хоёр цаначин Пёнчан хотын “Альпесиа” гүйлтийн цанын төвд Македон улсын баг тамирчидтай бэлтгэл сургуулилт хийх бөгөөд цанын тослогоо, хувцас солих өрөөг хамтдаа ашиглахаар хуваарилагджээ. Б.Ачбадрах энэ сарын 15-нд уралдах бол Ч.Отгонцэцэг маргааш нь олимпийн гүйлтийн цанын цасан замд гарч хурдаа сорих юм.

Д.Өлзий
Связанные новости