Их аварга Какүрюү М.Анандын мэс засал амжилттай болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-06 12:16:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 1 дүгээр сарын мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд тэргүүлж яваад түрүүгээ алдсан 71 дэх Их аварга Какүрюү М.Анандын баруун хөлийн шагай нь гэмтсэн байжээ. 

Тэрбээр, Хацү башёд эхний 10 өдөр дараалан даваад байсан бөгөөд сүүлийн таван өдрийн дөрөвт нь дараалан өвдөг шороодсонд үзэгч, дэмжигчид ихэд гайхширч байсан юм. Харин тэр шагайндаа гэмтэл авсан нь Точиношинд түрүүлэх сайхан боломж гарсан байна.

Их аварга Какүрюү М.Ананд өнгөрсөн пүрэв гарагт мэс засалд орсон бөгөөд уг хагалгаа нь амжилттай болсон талаар түүний дэвжээний багш нь мэдэгджээ. 

Д.Өлзий
Связанные новости