Ираны алдарт бөх Г.Тахтын цомд 4 тамирчин хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-06 13:44:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ираны алдарт бөх, олимп, дэлхийн аварга Голамреза Тахтын нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин хүчээ сорино.  

Ираны Табриз хотноо хоёрдугаар сарын 8-9-нд болох 38 дахь удаагийн тэмцээнд манай шигшээ багаас 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Т.Тулга, Ө.Батзул, 125 кг-д СМ М.Лхагвагэрэл нар барилдахаар өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Багийн ахлагчаар Б.Батзориг, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, шүүгчээр Б.Гансүх ажиллах юм.

Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ОУХМ Ч.Батбадрал агсан 1991 онд, гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд Тахтын цомд түрүүлж байжээ.
Д.Өлзий
Связанные новости