Сар шинийн барилдааны хоёрын даваа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-15 14:53:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнөө XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөж, хоёрын даваа эхэллээ.

Энэ удаагийн барилдаанд  Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой нийт 256 бөх зодоглосон юм. Барилдааны эхэнд хүчит бөхчүүдийн урам, зориг, хийморь лундааг сэргээн, жаврыг үргээн лам нар ном хурсан юм.

Хоёрын даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн харцага Б.Батсайхантай, Улсын аварга Ч.Санжаадамба Б.Гүнсумъяатай барилдаж учраа бөхчүүдээ тус тус давлаа.

Дашрамд с
онирхуулахад, Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилийн улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа гарсан байна.
 

Д.Өлзий

Связанные новости