Сэтгүүлзүйн чиглэлээр өмгөөлөл явуулах сонирхолтой хуульчидтай уулзана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад “Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн М.Эрдэнэчимэг, хуульч, өмгөөлөгч Ч.Жадамба, Г.Балжмаа нар оролцож, цаашид Монголын Өмгөөлөгчдийн Холбоо МСНЭ хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нарийвчлан зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэхээр боллоо.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийг түшиглэн шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль болон хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой асуудлаар өмгөөлөгч, сэтгүүлчдийн дунд сургалт зохион байгуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан мэдээлэл солилцох, спортын нөхөрсөг тэмцээнийг хамтран зохион байгуулахаар тохиров. Уулзалтын төгсгөлд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар эхний ээлжид ОНМХ-ээр мэргэшсэн, энэ дагуу цаашид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, сэтгүүл зүйн чиглэлээр сургалт, семинаруудад хамрагдаж, сертификат авсан 20 гаруй хуульч, өмгөөлөгчидтэй хамтарсан уулзалт зохион байгуулахаар харилцан тохирлоо.

Н.Туяа