Эмэгтэйчүүдээс бүрдсэн баг анх удаа нислэг үйлдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-19 13:34:39

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нисэхийн түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг нислэг үйлдлээ. 


Агаарын тээврийн “Хүннү эйр” компаний эмэгтэйчүүдээс бүрдсэн нисэх баг Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлд өчигдөр ниссэн нь ийнхүү түүхэн үйл явдал болж байна. Тус багийн бүрэлдэхүүнд нисгэгч Паула Бабински, Х.Энхжин, Н.Сод-Эрдэнэ, агаарын хөлгийн үйлчлэгч Б.Баярцэцэг, Ц.Саруулхишиг, Т.Намуун, инженер С.Хаш нар багтжээ.

 

 



Связанные новости