Ш.Түмэнцэцэг тивийн аваргын төлөө хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-01 16:04:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бишкек-2018” чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон медалийн төлөө барилдаанууд болж манай бөх Ш.Түмэнцэцэг аваргын төлөө барилдах болов.

Эмэгтэй бөхчүүдийн 68 кг-д ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг эзэн орны Меерим Жуманазароваг хагас шигшээд 2:2-оор ялснаар алтан медалийн төлөө барилдана. Харин ОУХМ Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, Б.Шоовдор, А.Чанцалнямаа нар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.

Тухайлбал, 50 кг-д Э.Нарангэрэл БНХАУ-ын Лэй Чунд, 59 кг-д Баатаржавын Шоовдор БНХАУ-ын Рон Ниннинд оноогоор цэвэр, 55 кг-д Э.Даваачимэг Японы Саки Игарашид 0:3-аар хагас шигшээд ялагдсан байна.

Харин 76 кг-д А.Чанцалнямааг ялсан Хятадын бөх шигшээд шалгарснаар хүрэл медалийн төлөө "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыковатай барилдахаар болжээ. Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 18 цагт болно.

Д.Өлзий
Связанные новости