“Архангай Алтан дорнодын дайчид” баг Үндэсний лигийн хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-05 13:07:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн Үндэсний лигийн 2017-2018 оны аварга багаар Т.Ариунболд эзэнтэй "Архангай Алтан дорнодын дайчид" баг шалгарч, цомын эзэд болов.

MNBA Үндэсний лигийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт ийнхүү МҮЭСТО-нд болж, шилдгүүдээ тодруулахад дэд аваргаар "Ховд Шонхорууд" баг шалгарлаа.

Аваргын төлөөх цувралын эхний хоёр тоглолтод Ховд Шонхорууд баг хожил авснаар 2:0 гэсэн давамгай байдалтай болоод байсан. Харин цувралын дараагийн гурван тоглолтод Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожсоноор 3:2-оор давамгайлж эхэлсэн юм.

Улмаар зургаа дахь тоглолтод Архангайн дайчид, Ховд шонхорууд багийг 99:95-ын харьцаагаар хожсоноор,  хоёр жил дараалан Үндэсний лигт аварга баг боллоо.

Д.Өлзий
Связанные новости