Ахмад А.Отгонбаяр мөнгөн медаль хүртэж Ази тивийн АШТ-д хүч үзэх эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-05 17:44:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн энэ сарын 02-04-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулж аваргуудаа тодруулав.

Тэмцээний -120 кг-д Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, ахмад А.Отгонбаяр гурванд төрөлд нийт 615 кг жин өргөж, мөнгөн медаль хүртсэн юм.

Тэрбээр тэмцээний таталтын төрөлд 212,5 кг жин өргөж хүрэл медаль, суултын төрөлд 235 кг жин өргөж мөнгөн медаль, шахалтын төрөлд 165 кг жин өргөж алтан медалийн эзэн болж, нийлбэрээр пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний -120 кг жинд мөнгөн медалийн эзэн боллоо.

Энэхүү амжилтаараа ирэх тавдугаар сард Энэтхэг улсад зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Связанные новости