Монголын байт харваачид мөнгө, хүрэл медалийн эзэд болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байт харвааны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн Тайландын Бангкок хотноо болж, манай улсын баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Тухайлбал, эрэгтэй багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд нар мөнгөн медаль хүртсэн бол холимог багийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Ж.Гантөгс нар хүрэл медалийн эзэд боллоо.
Мөн эмэгтэйчүүдийн хувийн төрөлд А.Энхтуяа хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Мадху Ведванд 5:6 оноогоор хожигдон дөрөвдүгээр байр эзэлсэн байна.
Манай харваачид энэ амжилтаараа багийн дүнгээр зургадугаар байрт шалгарлаа. Харин ОХУ, Энэтхэгийн баг тус бүр гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүн байруудыг эзэлсэн байна.

Д.Өлзий