Дээврийн цас хайлж, айлуудын дээрээс гоожжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-13 08:41:30
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Цаг агаар дулаарч орон сууцны дээврийн цас хайлсны улмаас  3, 4, 6 дугаар хорооллын 10 байрны дээврээс ус гоожиж оршин суугчид нь гомдол гаргасан тул аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал нөхцөл байдалтай нь танилцлаа.
Барилгын засварын ажил хуулиараа тавдугаар сарын 15-аас эхлэх ёстой боловч нэн яаралтай арга хэмжээ авахаар болж эхлээд дээврийн цасыг цэвэрлэх үүргийг СӨХ-уудад нь өглөө. Үүний дараа тооцоо гаргаж аймгийн “Аваарийн  зардал”-аас санхүүжүүлж засахаар боллоо. Гэхдээ бүгдийг нь биш гэнэ. Учир нь энэ жил Орхон аймаг 26 блок байрны дээврийг засах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дээрх 10 дээврийн зарим нь төлөвлөгөөнд ороогүй байсан гэнэ. Иймд “Аваарийн зардал”-аас нэн шаардлагатайг нэмж засахаар болж үлдсэнийг нь ирэх оны төсөвт мөнгийг нь тусгаж байж засахаар боллоо.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Орхон аймаг 73 блок дээврийг 1.5 тэрбум төгрөгөөр зассан  байна.  
Б.Оюун-Эрдэнэ
 

Связанные новости