Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс мал бүхий иргэдийг гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-13 17:30:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн Засаг дарга тус дүүргийн нутаг дэвсгэрээс мал аж ахуй эрхэлж буй өрхүүдийг гаргах ажлын хэсэг байгуулжээ.

Тус дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороонд нийт 47 малчин өрх байгаа юм. Нийслэлийн иргэдийг мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр өрхийг энэ оны тавдугаар сарын 01-ний өдөр гэхэд дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахаар төлөвлөж буй аж. Малчин өрхүүдийг дээрх хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрээс гараагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгох, албадан гаргах ажлыг зохион байгуулах юм.
Ч.Ариунболд
Связанные новости