Эдийн засгийн сэтгүүлчид “Аюулгүй ажиллагаа ашиг олохоос чухал” сэдвийг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-14 18:17:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс маргааш буюу энэ сарын 15-нд  “Аюулгүй ажиллагаа ашиг олохоос чухал” сэдвээр  хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. 

Сүүлийн үед ХАБ-ыг бүрэн хангаж ирээгүйгээс үүдэлтэй хүний алтан амь эрсдэж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж буй тохиолдол гарч буй нь эргээд нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буйд “Өөрчлөгч” клуб төвлөрч мэргэжилтнүүдийн дүгнэлт, олон нийтийн саналыг нэгтгэх, сэтгүүлчдийг мэдээллээр хангах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг  хийхээр төлөвлөсөн хэмээн тус клубээс мэдэгдлээ.

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб сэтгүүлчдийн хүсэл зорилго дор байгуулагдан эдүгээ 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй аж. Анх Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дэргэд 2009 онд “USAID”-ийн төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд эдүгээ 60 орчим гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус клубээс нэрэмжит хэлэлцүүлгийг хийж ирсэн бөгөөд 2018 онд олны анхаарлын төвд байгаа шийдлээ хүлээж буй олон асуудалд хариулт авахаар хэлэлцүүлгийн сэдвээ төлөвлөж буйг дуулгалаа.

Өөрчлөгч клуб энэ оны анхны хэлэлцүүлгээ “Шатахууны үнэ ба эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр  хийсэн юм.
О.Мөнхжаргал
Связанные новости