Төмөр замын трассыг хэрхэн батлах талаар зөвшилцөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын суурь бүтэц, хариуцсан замын орлогч дарга К.Р.Белош тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Засгийн газраас тус аймгийн Алтанширээ суманд нефть үйлдвэр барихаар шийдвэрлэсэн бөгөөд Сайншанд дахь төмөр замаас баруун хойш нефть үйлдвэр хүртэлх 17.8 км төмөр замыг УБТЗ хариуцаж барихаар болсон аж.
Тиймээс албаныхан төмөр замын трассыг хэрхэн яаж батлах тухай харилцан ярилцаж өөрсдийн гаргасан санал дээр нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Албаныхны үзэж буйгаар төмөр замын трассыг Сайншанд сумын зүүн талд байдаг төмөр замын гармаар холбож нарны цахилгаан станцын хажуугаар чиглүүлж, морь уралдааны барианы хажуугаар оруулан эгц хойд зүгт Алтанширээ сум руу чиглүүлж барихаар зөвшилцжээ.
Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд аймгийн Засаг дарга захирамж гаргаж баталгаажуулах юм. Төмөр замын трассыг баталсан тохиолдолд УБТЗ-аас төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээ мэдэгдсэн байна.

Х.Эрдэнэбулган
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar