Төрөлжсөн сургалттай БТС-ын дунд сургуулийг Увс аймагт байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбааатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороонд Увс аймгийн “Мюнхен” олимпийн зөвлөлийн төлөөлөгчид зочилж төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийг аймагтаа байгуулахаар санал бодлоо солилцон ярилцжээ.
Увс аймгийн "Мюнхен" олимпийн зөвлөл болон болзолт уралдаан зохион байгуулах хороо нь МҮОХ, Монголын үндэсний олимпийн академиас зарласан "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны хүрээнд хүүхэд, залуучууд, олон нийтэд олимпийн боловсрол, олимпизмын үзэл санааг сурталчлан таниулах олон талт үйл ажиллагааг зохион байгуулаад байгаа юм.
Өнгөрсөн пүрэв гарагт МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОА-ийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар Увс аймгийн "Мюнхен" олимпийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Увс аймаг дахь болзолт уралдааны явцтай танилцаж заавар, зөвлөмж хүргэн цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Д.Өлзий