Б.Мөнхзаяа “Seoul marathon-2018”-д хурдаа сорьж шилдэг 10-т багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУХМ Б.Мөнхзаяа Сөүл хотноо болсон марафон гүйлтийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд хурдаа сорьж шилдэг 10-т багтсан төдийгүй Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ.
“Seoul marathon-2018” марафоны тэмцээнд мэргэжлийн болон сонирхогчдоос бүрдсэн 35 мянга гаруй хүн оролцсон байна. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд манай улсаас ОУХМ Б.Мөнхзаяа, Д.Гантулга, Ж.Олонбаяр нарын шилдэг тамирчид оролцсон юм.
Тэднээс эмэгтэйчүүдийн 42.195 км зайд Б.Мөнхзаяа 2:31.11 цагийн амжилт үзүүлж, шилдэг аравт багтсанаас гадна улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн Д.Гантулга 2:17.11 цагийн амжилтаар хувийн амжилтаа ахиулжээ.
Дашрамд дуулгахад, тамирчид энэхүү тэмцээнд оролцохын тулд тухайн зайг сонгон 40-50 мянган вон /90-100 мянган төгрөг/ төлж бүртгүүлэн, оролцох эрхээ авдаг юм.

Д.Өлзий