Монголын 3х3 сагсанбөмбөгийн баг, дэлхийн чансааны наймд бичигджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааг энэ сарын 20-нд шинэчлэн гаргаснаар Монгол Улсын баг тамирчид наймдугаарт эрэмбэлэгджээ.
Энэхүү чансааг ОХУ-ын шигшээ баг тэргүүлж, Украин, Голландын багууд удаалсан байна. Сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаараа дэлхийд шуугиулаад байгаа Монголын шигшээ баг дэлхийн чансааны наймд бичигдсэн байна. Уг чансааны шилдэг 10 багт ОХУ, Украин, Голланд, Хятад, Андорра, Венесуэл, Франц, Монгол, Чех, Унгар улсын шигшээ багууд оржээ.
.png)

Д.Өлзий