Х.Баянмөнх: "Бөхийн нэр төрийг гутааж, хүний эрх зөрчиж байна" гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос энэ сарын 24-нд YIII “Их эе” хуралдуулахаар зарлаад байгаа хууль бус шийдвэрийн талаар уг холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийв.
Гурван шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа 2017 оны 5 дугаар сарын 28-нд шинээр байгуулагдсан МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, Гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх, Хэнтий аймгийн бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, гавьяат дасгалжуулагч Л.Ням, бөх дэмжигч Д.Ганболд, Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй төлөөлөл хуралд ирсэн байв.
Тэд ээлжит бус “Их эе”-ийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэн, хуралд оролцогчдын 99.9 хувийн саналаар Л.Чинбатыг тэргүүнээр сонгон баталсан. Өнөөдрийн МҮБХ-ны үйл ажиллагааг хууль бус, эрхзүйн чадамжгүй болсон гэдгийг гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон гэдгийг ч онцолж байв. Мөн МҮБХ-ны удирдлагууд 4-6 жилээр сонгогддог байх ёстой.

Ү.Хүрэлбаатар: “Р.Нямдорж энэ сарын 24-нд ээлжит YIII “Их эе” хуралдуулна гэж байна. Яг үнэндээ тэд ямар ч хурал хийх эрхзүйн чадамжгүйг гурван шатны шүүхээс тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тамга тэмдгийг нь хурааж авах үйл ажиллагаа болж байгаа энэ үед тэд хууль бус хурал зарлаж, бөхчүүдийн барилдах эрхийг хасах зэргээр олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь хууль бус юм. МҮБХ нэг л тэргүүнтэй. Тэр нь Л.Чинбат. Бид Р.Нямдоржид хүндэтгэлтэй хандаж байгаа учраас тамга тэмдгийг авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээсээр л байна. 2011 оны Дээд шүүхийн шийдвэрээр яг одоо хуралдаж байгаа тэргүүлэгчид, цэцдийн зөвлөл хүчингүй болчихсон. Тэгэхээр хүчингүй болсон хугацаанд гаргасан бүх шийдвэрүүд ч хүчингүй. Өөрөөр хэлбэл, допинг хэрэглэсэн гэх 4 бөхийн эрхийг хоёр жилээр хасах хууль зүйн үндэслэл Р.Нямдоржийн тэргүүлж буй МҮБХ-нд байхгүй. Мөн YIII "Их эе" гэж зарласан. Харин YII "Их эе” хэзээ болсныг хэн ч мэдэхгүй. Бидний өнгөрсөн жил хийсэн "Их эе" бол ээлжит бус. Тэгэхээр тэд үүнийг л YII гэж хэлээд байгаа гэж ойлгогдож байна" гэв.

Харин Дархан аварга Х.Баянмөнх: “МҮБХ-ноос бөхчүүдийн нийгмийн асуудал, эрх, нэр төрийг хамгаалах талаар зохиож байгаа ажил байхгүй. Харин ч нэр төрийг нь гутааж байна. Олимпийн хөтөлбөрт багтсан спортын төрөлд допингийн шинжилгээ авдаг. Үндэсний спортдоо допингийн шинжилгээ авдаг улс байхгүй. Хоёрдугаарт шээсний шинжилгээ авбал, тусгай хяналтын комисс авах ёстой. Сүүлийн арван хэдэн жил нэг эмч, сувилагч хоёр л шээсний шинжилгээ авдаг. Бөхчүүд тэр хоёр эмчийн хажууд "ОО"-ын өрөө ороод хэний ч байж болох шээсийг саванд хийгээд өгчихөж байна. Үүнийг хэн ч мэдэхгүй, хяналт байхгүй. Тэр шинжилгээг төрийн эсвэл хувийн байгууллага авсан уу бүү мэд. Муудалцсан бөхчүүдээсээ допинг илэрлээ гэдэг. Нэг өрсөлдөгчийг гаргаж ирэхийн тулд нөгөө өрсөлдөгчөөс нь допинг гаргачихдаг. Өөрсдөд нь ая талтай хүмүүсээс допинг илэрвэл түүнийг нь нуудаг. Ингэж хүний эрхэнд халдах эрх байхгүй. Бөх хүн бие нь өвдвөл эмнэлэгт үзүүлж, эм ууж болохгүй, өвчнөө анагааж болохгүй юу. Энэ бол хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн үйлдэл. Бөхчүүдийн нийгмийн асуудалд огт анхаардаггүй. Бөхчүүдэд урилга өгдөггүй, сайн дураараа ирж барилдахгүй бол хохь нь гэж ханддаг. Монгол үндэсний бөхийн төлөө хийж байгаа ажил байхгүй. Харин ашиг хонжоо хайх боллоо” гэсэн юм.
Мөн Хэнтий аймгийн бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар “Бид зөвхөн бөхийн холбооны удирдлагыг нь гартаа авч, Бөхийн өргөөг эзэмших гэсэн санаархал огт байхгүй. Үндэсний бөх цаашид мэргэжлийн спорт болоод Японы сумогийн холбоо шиг өөрийгөө санхүүжүүлдэг байх боломжийг хааж байгаа удирдлагуудын буруу үйлдлийг л яриад байгаа. Шүүхийн шийдвэрийг ураад сууж байгаа хүн зөвхөн Р.Нямдорж. Энэ хүн Дээд шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож байгааг гайхаад байна” гэлээ.

Д.Өлзий