Өнөөдөр 30 компани хувьцаагаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-21 17:29:01
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 7,368,256 ширхэг хувьцаа арилжсанаас 14  компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Авто Зам" AAR+14.98 хувь, "ЛэндМН ББСБ" LEND+14.98 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ар Баянхангай" ABH-10.00 хувь "Талх Чихэр" ТCK-5.72 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр "TOP 20" индекс 21552.81 нэгж болж 0.59 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,654,075,854,222.83 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.
Связанные новости