Манай 4 тамирчин спорт авиралтын төрлөөр Буриадад өрсөлдөхөөр мордов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-22 10:57:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Улаан-Үүд хотод энэ сарын 22-24-нд Буриад улсын спорт авиралтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 4 тамирчин ур чадвараа сорино.

Энэхүү тэмцээнийг Буриад Улсын спортын яам, Буриадын спорт туризмын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын уулчдын үндэсний холбоо/МУҮХ/-нд хүсэлт тавьж баг тамирчдаа оролцуулах талаар санал солилцсон юм. Хурд болон боулдеринг төрлөөр дөрвөн насны ангилалд зохион байгуулах уг тэмцээнд “Хайрхан аялагч” клубын тамирчин С.Энх-Оюун, “Сутайн бор” клубын тамирчин О.Сайханжаргал, П.Сэдэд, “Хязгааргүйд мац” клубын тамирчин Г.Хүрэлбаатар, “УБ хайкинг” клубын тамирчин А.Одбаяр нар оролцож байна.

Зуны олимпийн төрөлд албан ёсоор багтсан спорт авиралт, өвлийн олимпийн төрөлд багтах өндөр магадлалтай мөсөнд авиралтын тэмцээнүүдэд манай улсын баг тамирчид эхнээсээ тив болон бүс нутгийн тэмцээнд амжилт гарган оролцож байгаа билээ.

Д.Өлзий
Связанные новости