Хэт холын зайн ахмад тамирчин З.Нина Бусан болон Чежүд хос алтан медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмад тамирчин /59 настай/ З.Нина БНСУ-ын Бусан хотын далайн эргийн 50 км-ын марафон гүйлтийн тэмцээний мастеруудын ангилалд тэргүүн байр эзэлж алтан медалийн эзэн болжээ.
З.Нина Чэжү хотын засмал замын 100 км-ын хэт холын марафон гүйлтийн тэмцээний мастеруудын ангилалд дахин түрүүлж алтан медалиа ихэрлүүлсэн байна. Харин залуу тамирчин Р.Эрдэнэ-Оргил анхны олон улсын тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсон байна.
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны баг тамирчид энэ сарын эхээр БНСУ-ын Чэжү, Бусан хотуудад болсон Олон улсын марафон гүйлтийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож хос алтан медаль, нэг мөнгөн медальтай ийнхүү эх орондоо иржээ.

Д.Өлзий