Н.Энхбаяр: Оюу Толгойн гэрээг цуцлахыг шаардаж, тулган шаардах бичиг хүргүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН, ИЗНН, МНН, МҮАН-аас Рио Тинто компанитай байгуулсан Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахыг шаардсан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт хүргүүлэхээ мэдэгдлээ.
Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр, МНН-ын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр нар өнөөдөр мэдээлэл хийж, тулган шаардах бичгийг хэсэгчлэн уншиж танилцуулсан юм.
Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч "МАН, АН-ын хамтарсан Засгийн газар болон “Рио Тинто” компанийн хооронд 2009 онд байгуулсан Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтны нэг С.Баярцогтын оффшор дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн, энэ нь хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой байж болзошгүй хэмээн үзэж Швейцарийн Прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Олон улсын Ройтерс агентлаг мэдээллээ. Энэ ноцтой мэдээлэл нь Монгол Улсыг нөмрөөд байгаа гадаад, дотоодын олигархуудын оролцоотой буй болсон авлигын аварга том мөсөн уулын орой дөнгөж цухуйж байгаагийн илэрхийлэл. МАН, АН-ын удаа дараагийн хууль бус үйлдлүүд Монголд бус хилийн чанадад илчлэгдэж байгаа нь манай улсад хууль, шүүхийн байгууллага олигархуудаас бүрэн хараат байдалд орсныг дахин нотлон харуулж байна гэж бид үзэж байна" гэлээ.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг "Юуны түрүүн Монголын ард түмний эрх ашгийг хохироосон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах жигшүүрт үйл ажиллагаанд оролцсон, ялангуяа энэ ажиллагааг удирдан даалгавар өгсөн эрх бүхий албан тушаалтнуудыг нэг бүрчлэн шалгах, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна" гэв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монголын Засгийн газар Оюу толгойн 34 хувийг зээл тавьж авсан. Засгийн газрын тавьсан зээлийг өнөөдөр ард түмэн төлж байна. Оюу толгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилна гэсэн. 27 жилийн дараа ногдол ашгаа өгөх гэрээ хаана ч байхгүй. Тиймээс бид нэгдэж Оюу Толгойн гэрээг нэн даруй цуцлах тулган шаардах бичгийг өнөөдрөөс холбогдох хүмүүст хүргүүлнэ” хэмээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулгад хандсан тулган шаардах бичигт "Оюу Толгойн гэрээг байгуулахад тухайн үеийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж, гишүүн Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлаар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, үндэсний аюулгүй байдлын хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гарган ард түмэнд мэдээлэх", УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдэд хандсан бичигт "Монголын ард түмний эрх ашгийг хохироосон Оюу Толгойн гэрээг УИХ-аар нэн даруй цуцлан Үндсэн хуулийн дагуу Монголын ард түмний эрх мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг шаардаж байна. Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн дээрх гэрээг цуцлах бидний шаардлагыг үл тоомсорлох аваас өнөөгийн УИХ Монголын ард түмний эрх ашгаас урвасан хэмээн үзэж түүнийг тараах тэмцлийг хийнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ. Мөн тэд дээрх гэрээг цуцлах шаардлагыг хүлээн авахгүй бол өнөөгийн УИХ-ыг тараах тэмцлээ эхлүүлэх болно хэмээн мэдэгдсэн юм.

Д.Сарантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр