НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гүүрэн гарц барих ажлыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өнөөдөр 10 асуудал хэлэлцэв.
Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Тухайлбал өнөөдрийн хуралдаанаар "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" компанийн үйл ажиллагааны талаар, "Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих" төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, "Авто худалдааны цогцолбор"-ын өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн Хотын дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх /100 айл орчим/ барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах, ажлын хэсгийн танилцуулгыг сонсохоор төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" компанийн талаар тайлан мэдээллийг Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Хурлын тэргүүлэгчид "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци"-ийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Тэргүүлэгч Н.Бат-Сүмбэрэл "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" -ийн ажлын байрны түрээс, цалингийн жилийн зардлын хэмжээг тодруулав. Тус компани жилд 96 сая төгрөг ажлын байрны түрээсэнд, ажилчдын жилийн цалингийн зардал 220 сая төгрөг зарлагддаг аж.
Үүний дараа "Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих" төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлаар хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Б.Индра хийв. Гүүрэн гарц барихтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс төсөл хэрэгжүүлэх байгууллага, холбогдох байгууллагуудаас асуулт асууж, хариулт авлаа.
Албаныхны зүгээс, "Нийгмийн сүлжээгээр яваад байгаа шиг авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах гүүрэн гарц барихад 1.6 жилийн хугацаанд бид замын хөдөлгөөнийг бүр хаахгүй. Одоо Замын цагдаагийн газрын уулзвараар нэвтэрч байсан авто машины хөдөлгөөнийг хэд хэдэн чиглэлээр түр зам барих байдлаар шийдвэрлэж байгаа. Гүүрэн гарцын бүтээн байгуулалт эхлэхээс өмнө төсөлд дурьдагдсан түр замуудыг барих, үүнтэй холбоотой газар чөлөөлөх асуудалтай холбоотой тодорхой хэмжээний зардлыг шийдэж өгвөл бид 14 хоногт багтааж Нарны зам, Дүнжингарав зэрэг хэд хэдэн чиглэлээр түр замуудыг нээж, гүүрэн гарцын ажил эхлэх боломжтой" гэлээ.

Тэргүүлэгчдийн хурлаар Гүүрэн гарц барихтай холбоотой тогтоолыг төслийг дэмжлээ.
Ч.Ариунболд