"Талын хөх чононууд” эх орондоо болох тоглолтод бэлдэж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-24 15:00:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсын хөлбөмбөгийн талбайд тоглож тэнцсэн манай шигшээ баг урьд шөнө эх орондоо иржээ.

Үндэсний шигшээ багийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх оноо авсан залуус маань өнөөдөр МХБХ-ны ногоон талбайдаа бэлтгэл хийв. Тэд ирэх мягмар гарагт буюу энэ сарын 27-д Маврики улсын шигшээ багтай тоглоно.



Дэлхийн чансааны 157-д бичигдэж байгаа Маврикийн шигшээ хялбар өрсөлдөгч биш учраас Монголын багаа хөгжөөн дэмжигч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 18 цаг ирж, багаа уухайлан дэмжээрэй. Тус тоглолтыг MNB Sport шууд дамжуулан хүргэнэ.

Д.Өлзий
 
Связанные новости