Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Б.Бат-Эрдэнийг сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-25 07:44:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-г удирдах тэргүүний сонгууль болж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгожээ.

Бөхийн өргөөнд  МҮБХ-ны 8 дугаар “Их Эе” хурлын үйл ажиллагаа өчигдөр буюу бямба гарагийн өглөө 11 цагт эхэлж шөнийн 02 цагт өндөрлөсөн байна. Дөрвөн жилд нэг удаа болох ёстой ч ээлжит хурлаа өнжих, хойшлуулах, ээлжит бусаар хийж хүчинтэй, хүчингүй хэмээн маргаан үүсгэх болсон “Их эе”-д энэ удаа нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авчээ.



“Их Эе”-ийн хурлын гол асуудал бол шинэ тэргүүн сонгох асуудал бай
вМҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хурлын үеэр тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ хэлжээ. Өглөөний 11 цагт эхэлсэн хурлын үйл явц удааширсаар үдшийн 23 цагт тэргүүн болон Цэцдийн зөвлөлийн 44 гишүүнийг сонгох нууц санал хураалт явагдлаа.  Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд УИХ-ын гишүүн, дархан аварга, Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүллээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татжээ.




Улмаар
тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал авснаар Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдов. Их Эе-ийн хэлэлцэх асуудалд МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан. Үүний дагуу дүрмэнд тэргүүн орон тооны бус байхаар баталсан юм. Иймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МҮБХ-г удирдан явуулах бүрэн боломжтой болжээ.



Мөн Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлсэнээс 76-г сонгосон юм. Үүнээс нууц санал хураалтаар 44 гишүүнийг сонголоо. М
ҮБХ-ны 8 дугаар Их Эе-ийн хуралдааныг УИХ-ын гишүүн, дархан аварга, Б.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд нийт гишүүдээс сонгогдсон Хяналтын алба, Тооллогын комисс үйл ажиллагаанд оролцжээ

 

Д.Өлзий

Связанные новости