Их аварга Какүрюү М.Ананд түрүүлж, Японы Эзэн хааны цом хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-25 17:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн Хаврын тэмцээн Хару башёгийн 15 дахь өдрийн барилдаан өндөрлөж,  71 дэх Их аварга Какүрюү М.Ананд найман башёгийн дараа дахин түрүүлж, Японы Эзэн хааны цомыг 4 дэх удаагаа хүртлээ.

Башёгийн 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангасан Какүрюү М.Ананд
сүүлийн өдөр Такаяасүтэй барилдан хөл, бие нь дэвжээнд зэрэг хүрсэн гэх шүүгчдийн шийдвэрээр дахин барилдаж Такаяасү давлаа. Ийнхүү Какүрюү 13 даваа, 2 унаатай түрүү бөхөөр тодорлоо.


Макүүчи буюу дээд зиндаанд хүч үзэж буй манай сумочдоос 15 дахь өдрийн байдлаар Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлсэн бол Араваши Э.Дөлгөөн 2 даваа 13 унаатай башёг дуусгалаа.
 

Д.Өлзий

Связанные новости