Өнөөдрийн арилжаагаар 6 компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-27 17:07:21
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 2,928,352 ширхэг хувьцаа арилжсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Техник Импорт" TEX+15.00 хувь болон "Женко Тур Бюро" JTB+2.94 хувиар буюу хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто Зам" AAR-14.95 хувь болон "Хай Би Ойл" HBO- 6.67 хувиар буюу компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,698 ширхэг үнэт цаасыг 369.8 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн өдөр "TOP 20" индекс 21377.71 нэгж болж 0.84 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,6 их наяд төгрөгийг давав. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.
Связанные новости