Дэлхийн жүдочдын хамгийн өндөр чансааны оноог Д.Сумъяа эзэмшиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-30 09:59:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос шинэчлэн гаргасан чансаагаар дэлхийн жүдочдын хамгийн өндөр оноог олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа эзэмшиж байна.

О
УЖБХ-ноос цуврал тэмцээн бүрийн дараа чансааг тогтмол шинэчлэн гаргадаг уламжлалтай. Энэхүү чансаагаар тэмцээн бүрийн сугалаа болон олимпод оролцох эрх баталгаажиж байдаг бөгөөд гуравдугаар сарын 26-ны чансаагаар эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа 7237 оноогоор дэлхийн жүдочдын оноонд хамгийн дээд босго оноог тогтоогоод байна.

Харин дэлхийн аварга М.Уранцэцэг 5970 оноогоор өрсөлдөгчдөөсөө мөн нэлээд хол тэргүүлжээ. Эрэгтэй жүдочдын чансааг Соичи Хашимото 6650 оноотойгоор тэргүүлж байна.

ОУЖБХ-ны эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жингийн тэргүүлэгчдийн оноог сонирхуулахад, эмэгтэй жүдочдын   48 кг Мөнхбатын Уранцэцэг 5970 оноо, 52 кг Эрика Миранда 5340 оноо, 57 кг Доржсүрэнгийн Сумъяа 7237 оноо, 63 кг Тина Трстеняк Словен 5375 оноо, 70 кг Мария Портело /Бразил/ 5271,  -78 кг-д Гуусье Стийнхаус /Голланд/ 5500 оноо, 78 кг-д Ким Мин Жон 5420 оноогоор тус тус тэргүүлжээ.

Харин э
рэгтэйчүүдийн  60 кг  Рюжи Нагаяама /Япон/ 5080 оноо, 66 кг Хифиму Абэ /Япон/ 5000 оноо, 73 кг Соичи Хашимото /Япон/ 6650 оноо, 81 кг Хасан Халмурзаев /ОХУ/ 4850 оноо, 90 кг Александр Куколж /Серб/ 5011 оноо, -100 кг Варлам Липерталиани /Гүрж/ 5800 оноо, +100 кг-д Давид Моура /Бразил/ 5565 оноогоор тус тус тэргүүлсэн байна.
 
Д.Өлзий
Связанные новости